📖
ХЭТИЙН ТӨЛӨВ, ХАНДЛАГА ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ
World Bank

ХЭТИЙН ТӨЛӨВ, ХАНДЛАГА ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ

Author / Organization:
Economics & Development Published 2025 Verification Pending

Overview & Synopsis

Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг нь 2024 онд 5.0 хувийн өсөлт үзүүлсэн дэлхийн хамгийн эрчтэй хөгжиж буй бүс нутгийн нэг юм. Мөн онд Хятадын эдийн засаг 5.0 хувиар, бүс нутгийн бусад улс орнуудын эдийн засаг нийт дүнгээрээ 4.9 хувиар, Номхон далайн арлын орнуудын эдийн засаг 3.7 хувиар тус тус өслөө. Бүс нутгийн эдийн засгийн гүйцэтгэлийг гадаад болон дотоод орчны аль аль нь тодорхойлж байна. Гол гадаад хүчин зүйлийн тоонд дэлхийн эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдал, нэмэгдсээр буй худалдааны хязгаарлалтын тоо, дэлхийн бусад бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг багтаж байна. Дотоод хүчин зүйлсийн дотор хамгийн чухал нь бүтцийн болон макро эдийн засгийн бодлогын хариу арга хэмжээ юм. Дэлхий даяар, ялангуяа худалдааны бодлоготой холбоотой тодорхойгүй байдал газар авсаар байгаа нь бизнесийн салбарынхан, хэрэглэгчдийн итгэл найдварт нөлөөлж, хөрөнгө оруулалт, хэрэглээг бууруулж байна. Тариф зэрэг худалдааны шинэ хязгаарлалт нь экспортод сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна. Мөн дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь гадаад эрэлтийг улам бүр бууруулж болзошгүй юм. Хувийн хэрэглээ өсөлтийг дэмжиж ирсэн хэдий ч эдүгээ хэрэглэгчдийн итгэл найдвар сулраад байна. Хятадад аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл хүчтэй хэвээр байгаа ч үл хөдлөх хөрөнгийн салбарын сул дорой байдал хэвээр байна. Малайз, Вьетнамыг эс тооцвол, бүс нутгийн бусад улс орнуудад хувийн хөрөнгө оруулалт сул хэвээр байна. Хилийн чанадад зээлийн хүү өндөр хэвээр байгаа тул мөнгөний бодлого хөрөнгө гадагшлах урсгал болон валютын ханш сулрах эрсдэлээр хязгаарлагдсан хэвээр байна. Хятад, Тайландад төсвийн тэлэх бодлого явууж буй бол бүс нутгийн бусад улс, орнууд төрийн өр өндөртэй холбоотойгоор голч бодлого баримталж байна. 2025 онд ЗАНД-н бүс нутгийн эдийн засгийн өсөлт 4.0 хувь хүрч буурах төлөвтэй байна. Хятадын эдийн засгийн өсөлт 4.0 хувь болж удаашрах бол бүс нутгийн бусад эдийн засгийн өсөлт 4.2 хувьтай байх төлөв ажиглагдаж байна. Номхон далайн арлын орнуудын эдийн засгийн өсөлт 2.5 хувь хүртэл буурах төлөвтэй байна. Эдгээр төсөөллийг тойрсон тодорхойгүй байдал өндөр хэвээр байгаа бөгөөд өсөлтийн үр дүн нь дэлхийн хөгжил өрнөл, үндэсний бодлогын сонголтоос хамаарна. Богино хугацааны тодорхойгүй байдал нь дэлхийн эдийн засгийн нэгдмэл байдал, хүрээлэн буй орчин, хүн ам зүйн урт хугацааны өөрчлөлтийг далдлах учиргүй. ЗАНД-н бүс нутгийн худалдаа, өсөлт, ажлын байранд нөлөөлөх эдгээр өрнөлийн талаар Дэлхийн банкны ЗАНД-н бүс нутгийн эдийн засгийн өмнөх тоймд (2023 оны 4-р сар. 2024 оны 10-р сар) тус тусад нь авч үзсэн. Гэхдээ, эдгээрт нэгдсэн дүн шинжилгээ хийх нь бодлого боловсруулагчдад эцсийн дүндээ юу чухал болох, юу хийх ёстой нь тодорхойгүй байгаа өнөөгийн манан дундуур илүү холыг харахад нь тус дөхөм үзүүлж болох юм. Энэхүү тайланд технологийн өөрчлөлтийг ашиглах, дотоодын шинэчлэлийг хэрэгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гэсэн гурван салаа буюу хэсэг синхрончлогдсон үзэл хандлагын ашиг тусыг зурагласан болно.

Indexed from repository: World Bank Documents & Reports (documents.worldbank.org)
Loading document from verified source...
Keyboard Shortcuts: ← / → for pages • + / - for zoom • 0 to fit width Powered by Mozilla PDF.js v3.11

Document Information

Document Title ХЭТИЙН ТӨЛӨВ, ХАНДЛАГА ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ
Author / Organization World Bank
Subject & Discipline Central Government (Central Agencies)
Categories Economics & Development
Publication Year 2025
License / Rights Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0)
Resource Verification Listed PDF (Verification Pending)
Original Host Website World Bank Documents & Reports (documents.worldbank.org)
File Format application/pdf (Portable Document Format)
Language EN
Catalog ID DOC-270232
Original Source Link Visit Source Page on documents.worldbank.org »