Монгол Улсын Төсвийн Судалгаа : Энэ Удаад Өөрөөр - Тогтвортой, Хүртээмжтэй Хөгжлийн Төлөөх Төсвийн Шинэчлэл : Тойм
Overview & Synopsis
Монгол Улсын эдийн засаг 2022 оны сүүлээс эхэлсэн уул уурхайн өсөлтийн нөлөөгөөр гурван жил үргэлжилсэн макро эдийн засгийн тэнцвэргүй байдлаас гарч тогтворжлоо. Төсөв, макро эдийн засгийн төлөв сайжирсан ч, анхаарал хандуулах эдийн засгийн эмзэг байдлууд хадгалагдсан хэвээр байна. Монголын эдийн засаг өмнө нь өсөлт-уналтын олон мөчлөгт өртөж байсан, харин энэ удаад дээрх хэлбэлзэлд дахин өртөх үү? Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, шокийг тэсвэрлэн давах чадвар болон хөгжил нь макро эдийн засгийн тогтворгүй байдлыг бууруулах, ирээдүйн шокоос хамгаалах төсвийн нөөц бололцоог сэргээн бүрдүүлэхэд чиглэсэн бодлогын шинэчлэлээс ихээхэн шалтгаална. Төсөв, макро эдийн засгийн эмзэг байдлыг арилгах шинэчлэлийн зэрэгцээ төсвийн зарцуулалтын тэр дундаа биет болон хүний капиталд оруулах хөрөнгө оруулалтын эрх тэгш байдал, үр ашгийг дээшлүүлэх, орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх нь Монгол Улсын ШСБ болон Алсын хараа-2050 бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Ингэхдээ: (i) төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэ, үр өгөөжийг сайжруулах; (ii) хүний капиталын зарцуулалтын үр ашиг (нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол)-ийг нэмэгдүүлэх, (iii) төсвийн тогтолцооны ядуурал ба орлогын тэгш хуваарилалтад үзүүлэх нөлөөг сайжруулах арга хэмжээнүүдийг чухалчлах нь зүйтэй. Түүнчлэн татварын тогтолцооны үр ашиг, прогресив (шаталсан) болон хялбар байдлыг сайжруулах замаар орлогын эх үүсвэрийг эрх тэгш байдлын зарчмыг хадгалан төрөлжүүлэх, орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой. Дүгнэхэд, энэхүү тайланд дурдсан бодлогын арга хэмжээнүүд нь төсвийн нөөцийг эргэн бэхжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлт, нийгмийн тэгш байдал, хүний капиталын өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
documents.worldbank.org)
← / → for pages • + / - for zoom • 0 to fit width
Powered by Mozilla PDF.js v3.11
Document Information
| Document Title | Монгол Улсын Төсвийн Судалгаа : Энэ Удаад Өөрөөр - Тогтвортой, Хүртээмжтэй Хөгжлийн Төлөөх Төсвийн Шинэчлэл : Тойм |
|---|---|
| Author / Organization | Diaz Sanchez, Jose Luis, Blackman, Andrew, Dondog, Badamchimeg |
| Subject & Discipline | Central Government (Central Agencies) |
| Categories | Economics & Development |
| Publication Year | 2025 |
| License / Rights | Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) |
| Resource Verification | Listed PDF (Verification Pending) |
| Original Host Website |
World Bank Documents & Reports
(documents.worldbank.org)
|
| File Format | application/pdf (Portable Document Format) |
| Language | EN |
| Catalog ID | DOC-242301 |
| Original Source Link | Visit Source Page on documents.worldbank.org » |