Монгол Улс - Хувийн Хэвшлийн Судалгаа, Тайлан : Хураангуй
Overview & Synopsis
Монгол Улс нь хөдөө аж ахуйд тулгуурласан эдийн засгаас уул уурхайд түшиглэсэн эдийн засагт шилжсэн бөгөөд уул уурхайн салбар өнөөдөр эдийн засгийн өсөлт, төсвийн орлого, экспортын гол хөдөлгүүр болж байна. 2015-2024 онд эдийн засаг дунджаар 3.8 хувиар өссөн нь гол төлөв ашигт малтмалын олборлолттой холбоотой байсан бөгөөд уул уурхайн тэлэлт Монгол Улсыг 2024 онд дундаас дээш орлоготой орны ангилалд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэсэн хэдий ч уул уурхайгаас хэт хамааралтай байдал нь эдийн засгийг түүхий эдийн үнийн хэлбэлзэл, гадаад эрэлт, худалдааны сааталд өртөмтгий болгож, өсөлт, уналтын давтагдсан мөчлөгүүдийг бий болгожээ. Энэхүү Хувийн Хэвшлийн Судалгаа, Тайлан (CPSD) нь дунд хугацаанд эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болголтыг эрчимжүүлэх зорилгоор хэрэгжүүлэх боломжтой шинэчлэлүүдийг тодорхойлсон бөгөөд ялангуяа ашигт малтмалын хайгуул болон сэргээгдэх эрчим хүчний салбарын шинэчлэлийг онцолж байна. Эдгээр шинэчлэл нь олборлолт, боловсруулалт, сэргээгдэх эрчим хүч, металлурги болон өндөр технологийн үйлдвэрлэлийг уялдуулсан аж үйлдвэрийн кластеруудыг хөгжүүлэх Засгийн газрын алсын харааг дэмжих юм. Тайлан нь мөн Монгол Улсын нар, салхины арвин нөөц, ашигт малтмалын томоохон зах зээлүүдтэй ойр байршил, дэлхийд танигдсан ноолуурын салбар зэрэг уул уурхайгаас бусад боломжуудыг онцлон тэмдэглэж, эдгээр салбарт тогтвортой хувийн хөрөнгө оруулалтыг татахад шаардлагатай шинэчлэлийн чиглэлүүдийг тодорхойлжээ. CPSD нь эдийн засгийн төрөлжилт, ногоон өсөлтийн зорилтуудыг хөрөнгө оруулагчдын шийдвэрт нөлөөлөх бодит бодлогын арга хэмжээнүүдтэй холбож, эрсдэлийг бууруулах, өгөөжийг нэмэгдүүлэх, зах зээлийн боломжийг өргөжүүлэхэд чиглэсэн зөвлөмжүүдийг санал болгодог. Түүнчлэн төрийн хөрөнгө оруулалт, зохицуулалтын шинэчлэл, баталгаа, холимог санхүүжилт, төр-хувийн хэвшлийн түншлэл зэрэг хувийн хөрөнгийг идэвхжүүлэх хэрэгслүүдийн загварчлалд дэмжлэг үзүүлж, дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчидтай харилцах харилцааг бэхжүүлэхэд чиглэнэ. Эцсийн дүндээ тайлан нь хөрөнгө оруулалтын боломжуудыг хэрэгжүүлэхүйц үйл ажиллагааны багц болгон хувиргаж, хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, эдийн засгийн илүү төрөлжсөн, тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой юм.
documents.worldbank.org)
← / → for pages • + / - for zoom • 0 to fit width
Powered by Mozilla PDF.js v3.11
Document Information
| Document Title | Монгол Улс - Хувийн Хэвшлийн Судалгаа, Тайлан : Хураангуй |
|---|---|
| Author / Organization | World Bank |
| Subject & Discipline | Country Private Sector Diagnostics |
| Categories | Economics & Development |
| Publication Year | 2026 |
| License / Rights | Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) |
| Resource Verification | Listed PDF (Verification Pending) |
| Original Host Website |
World Bank Documents & Reports
(documents.worldbank.org)
|
| File Format | application/pdf (Portable Document Format) |
| Language | EN |
| Catalog ID | DOC-24049 |
| Original Source Link | Visit Source Page on documents.worldbank.org » |