Economics & Development
Reference documents in Economics & Development.
Documents in Economics & Development
Page 3207 of 4442-
Худалдааны тасалдал, геополитикийн хурцадмал байдал нэмэгдсэн ч Монголын эдийн засаг 2025 онд 6.9 хувиар өслөө. Энэхүү өсөлт нь хөдөө аж ахуйн салбарын сэргэлт, уул уурхайн салбарын өндөр гүйцэтгэл, ялангуяа үндэсний томоохон уурхай болох Оюу Толгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл эрчимтэй тэлсэнтэй холбоотой. Бусад салбаруудын хувьд барилга, аж үйлдвэрлэлийн салбар өндрөөр өссөн бол худалдаа, үйлчилгээний салбарын идэвхжил харьцангуй сул байжээ. Уул уурхай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 2025 оны өндөр гүйцэтгэлийн дараа тогтворжин, Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна. Дунд хугацаанд томоохон дэд бүтцийн төслүүд үргэлжлэх, мөн дотоод эрэлт харьцангуй тогтворжин, эдийн засаг 2027-28 онд дунджаар 5.5 орчим хувиар өсөх төлөвтэй.